Энэ сарын 2-нд Хэнтий аймгийн Хэрлэн суманд иргэн "Б"-ын гэрт гал гарч, 17 настай хүү 11 настай дүүгээ аварч өөрөө амиа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ.
11 настай охин 90 хувийг түлэгдэлттэй ГССҮТ-д ирж, эмчлүүлж буй. Тэгвэл тус охинд гурван удаагийн арьс нөхөх хагалгааг хийсэн бөгөөд биеийн байдал тогтворжсон байна. Улмаар маргаашаас /2025.12.16/ сэхээн амьдруулах тасгаас энгийн тасагт шилжүүлэх болсон тухай албаны эх сурвалж мэдээллээ. Гэхдээ хүүхдийн биеийн байдал гэнэт муудах эрсдэл ч байдаг гэдгийг ГССҮТ-ийн эмч, мэргэжилтнүүд тодотгож байна. Мөн тус охины хагалгаа, эмчилгээний зардлыг 100 хувь ЭМД-ын сангаас гаргах зохицуулалттай аж.