СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Авто ослын улмаас машины эд ангид хавчуулагдсан иргэнийг эсэн мэнд гаргажээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Авто ослын улмаас машины эд ангид хавчуулагдсан иргэнийг эсэн мэнд гаргажээ

Дорнод аймгийн Хэрлэн сумын зургаа дугаар багт хоёр суудлын автомашин мөргөлдөж, нэг хүн автомашины төмөр эд ангид хавчуулагдсан тухай дуудлага 2025.12.15-ны өдрийн 19:48 цагт аймгийн Онцгой байдлын газарт ирсэн байна. 

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчдыг очиход иргэн У-гийн “Sai” загварын суудлын автомашин, иргэн Б-гийн “Prius-41” загварын суудлын автомашинтай  мөргөлдөж “Sai” загварын автомашины жолооч У /32 настай, эрэгтэй/ нь автомашины эд ангид хавчуулагдсан байжээ. Улмаар 20:06 цагт эсэн мэнд гаргаж аймгийн ТТТ-д шилжүүлэн өгсөн тухай ОБЕГ-аас мэдээллээ.