Ц.Борхүү төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын даргаар томилогдлоо

Ц.Борхүү төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын даргаар томилогдлоо

Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн ээлжит хуралдаанаар Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын дарга П. Батбаатарыг Улсын Их Хурлын Тамгын газрын Тэргүүн дэд даргын албан тушаалд шилжүүлэн томилох шийдвэр гарсан.

Улмаар 2025.12.12-ны өдөр Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугарын тушаалаар Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны Стратеги бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ц.Борхүүг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын даргаар томиллоо. Ц.Борхүү нь программ хангамжийн инженер мэргэжилтэй, төрийн удирдлагын менежерийн зэрэг (Удирдлагын академи), бизнесийн удирдлагын магистр (МУИС) зэрэгтэй бөгөөд 2005–2015 онд Эрүүл мэндийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газарт мэргэжилтэн, ахлах инженер, референтээр ажиллаж байсан бол 2016–2019 онд Улсын Их Хурлын Тамгын газрын Мэдээллийн технологийн хэлтсийн дарга, мөн 2023–2025 онд Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яаманд