НЗДТГ-аас цахимаар авч буй автомашины улсын дугаарын тэгш, сондгой хязгаарлалт хийх эсэх талаарх санал асуулга явуулсан. Улмаар нийт санал асуулгад оролцсон хүмүүсээс автомашины тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцохыг 52 хувь нь дэмжиж, 48 хувь нь дэмжихгүй гэсэн байгаа юм.
Тэгвэл Автомашины улсын дугаарын тэгш, сондгой хязгаарлалт хийх талаар ТЦА, ЗХУТ-өөс мэдээлэл өгөв. Маргаашаас буюу 12-р сарын 15-31-ний өдрөөс эхлэн 08:00-20:00 цагийн хооронд бүсчлэл хамаарахгүйгээр тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцохоор болжээ. Мөн маргааш буюу 15-ны даваа гарагт сондгой тоогоор төгссөн улсын дугаартай автомашинууд замын хөдөлгөөнд оролцоно.
