Автомашины улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцохыг иргэдийн 52 хувь нь дэмжжээ

Автомашины улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцохыг иргэдийн 52 хувь нь дэмжжээ

НЗДТГ-аас цахимаар авч буй автомашины улсын дугаарын тэгш, сондгой хязгаарлалт хийх эсэх талаарх санал асуулга дууслаа. 

Санал асуулга арванхоёрдугаар сарын 11-ний 22:00 цагаас эхэлж, арванхоёрдугаар сарын 14-ний 18:00 цаг хүртэл үргэлжилсэн юм. Ийнхүү нийт санал асуулгад оролцсон хүмүүсээс автомашины тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцохыг 52 хувь нь дэмжиж, 48 хувь нь дэмжихгүй гэжээ. Улмаар улсын дугаарын тэгш, сондгойгоор хязгаарлалт хийх эсэх тодорхойгүй байгаа бөгөөд энэ талаар бид эргэн мэдээлэх болно.