Холимог тулааны дэлхийн аварга Б.Алтанчимэг Их засаг их сургуулийн “Оны шилдэг оюутан” болжээ

Холимог тулааны дэлхийн аварга Б.Алтанчимэг Их засаг их сургуулийн “Оны шилдэг оюутан” болжээ

Холимог тулааны 2025 оны Залуучууд, Насанд хүрэгчдийн ДАШТ-ий эмэгтэйчүүдийн -65.8 кг-ийн жинд өрсөлдсөн ОУХМ Байгалмаагийн Алтанчимэг Дэлхийн аварга болсон.

Тэгвэл тэрбээр Их засаг их сургуулийн оюутан бөгөөд энэ жил сургуулийнхаа “Оны шидэг оюутан”-аар шалгарсан байна. Сонирхуулахад, Б.Алтанчимэг нь улсын 2 удаагийн аварга, 2024 оны Залуучуудын ДАШТ-ий хүрэл медаль, Ази тивийн аваргын хүрэл медаль, Холимог тулааны спортоор Залуучуудын Дэлхийн аварга болсон Монгол Улсын анхны тамирчин юм.