Улсын дугаарын тэгш, сондгойгоор хязгаарлалт хийхийг санал өгсөн иргэдийн 51 хувь нь “дэмжинэ” гэжээ

Улсын дугаарын тэгш, сондгойгоор хязгаарлалт хийхийг санал өгсөн иргэдийн 51 хувь нь “дэмжинэ” гэжээ

НЗДТГ-аас автомашины улсын дугаарын тэгш, сондгой хязгаарлалт хийх эсэх талаар иргэдийн саналыг цахимаар авч эхлээд байгаа. 

Санал асуулга арванхоёрдугаар сарын 11-ний 22:00 цагаас эхэлж, арванхоёрдугаар сарын 14-ний 18:00 цаг хүртэл үргэлжлэх юм. Одоогийн байдлаар нийт 4381 хүн санал асуулгад оролцож, 51 хувь нь буюу 2236 иргэн дэмжинэ гэсэн бол 49 хувь буюу 2145 иргэн дэмжихгүй гэсэн санал байна. Санал асуулга өгөх бол ЭНД дарж өгнө үү.