Өчигдөр нийслэлийн гол замуудад 12 осол гарснаас шалтгаалж түгжрэл үүсжээ

Өчигдөр нийслэлийн гол замуудад 12 осол гарснаас шалтгаалж түгжрэл үүсжээ

Улаанбаатар хотын автозамын хөдөлгөөнд өдөр тутамдаа 550-630 мянган тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцдог гэх судалгаа бий. Энэ долоо хоногт автозамын түгжрэл нэмэгдсэн нь бага ангийн сурагчид танхимаар хичээллэж эхэлсэнтэй холбоотой гэж мэргэжилтнүүд тайлбарлаж байна.Тухайлбал,ЕБС-ийн бага ангийн сурагчид цахимаар хичээллэхэд дунджаар 100 мянган тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцдоггүй. Харин улирлын амралт эхлэхэд автозамын түгжрэл 15-20 хувиар багасдаг байна. Сүүлийн хоёр өдөр Бага тойруу, Сансар, 100 айл орчимд түгжрэл нэмэгдсэн нь Их тойруугийн автозамын ачааллаас шалтгаалж байгаа аж. Энэ сарын11-ний оройн 17:00 цагийн байдлаар гэхэд Улаанбаатар хотын гол гудамж, замуудад замын хөдөлгөөний түгжрэл, ачаалал үүсгэсэн 12 зам тээврийн осол гарчээ. Харин өчигдөр зам тээврийн 9 осол гарсан нь автозамын ачааллыг нэмсэн гэдгийг ЗХУТ-өөс мэдээллээ.