Монголын үндэсний бөхийн холбооноос зохион байгуулдаг “Алтан цом”-ын гуравдугаар тойргийн дөрвөн багийн барилдаан үлдсэн. Энэ барилдаанууд ирэх ням гарагт Бөхийн өргөөнд болно. Энэ өдөр дархан аварга Н.Батсууриар ахлуулсан “Хамаг монгол” багийнхан улсын арслан Ц.Бямба-Отгон тэргүүтэй “Хубилай” багтай барилдана. Харин улсын залуу арслан Э.Батмагнайгийн ахалсан “Эм Си Эс Энержи”-гийнхэн Б.Орхонбаяр арслангаар удирдуулсан “АПУ-Скайтел” багтай оноолт таарсан. Энэ барилдааны гуравдугаар тойргийн нэгдсэн дүн гарах юм.
Харин “Алтан цом”-ын дөрөвдүгээр тойргийн барилдаан энэ сарын 20, 21-нд Монгол бөхийн өргөөнд болох хуваарь гарсан байна.