Бага ангийн сурагчид маргаашнаас дунд ангийн сурагчид ирэх долоо хоногт танхимаар хичээллээд амарна

Бага ангийн сурагчид маргаашнаас дунд ангийн сурагчид ирэх долоо хоногт танхимаар хичээллээд амарна

Улаанбаатар хотын бага ангийн сурагчид энэ 7 хоногт танхимаар хичээллээд амарна. Энэ жил бага ангийн сурагчдыг 7 хоног илүү амраахаар болжээ. Дунд ангийн сурагчид энэ 7 хоногт цахимаар хичээллээд, 12-р сарын 15-19-ний хооронд эргэж 7 хоног танхимын хичээлд шилжинэ. Ингээд өвлийн амралт эхэлнэ. Ахлах ангийн сурагчид 12-р сарын 15-19-ний хооронд цахимаар хичээллэнэ. Тэдний амралт 12-р сарын 20-нд эхэлнэ.

Сурагчдын өвлийн амралтын хуваарь:

/НИЙСЛЭЛ/

  • Бага анги: 12 дугаар сарын 13-наас эхлэн, 6 долоо хоног амарч, 2026.01.26-нд хичээл орно.
  • Дунд анги: 12 дугаар сарын 20-ноос эхлэн, 5 долоо хоног амарч, 2026.01.26-наас хичээллэнэ.
  • Ахлах анги: 12 дугаар сарын 20-ноос амарна. Хичээлийн сүүлчийн долоо хоногт цахимаар хичээллэнэ.

/АЙМАГ, СУМ, БАГ/

  • Бага анги: 12 дугаар сарын 13-наас эхлэн, 5 долоо хоног амарч, 2026.01.19-нд хичээл эхэлнэ.
  • Дунд анги: 12 дугаар сарын 20-ноос эхлэн, 4 долоо хоног амарч, 2026.01.19-нөөс хичээл орно.
  • Ахлах анги: 12 дугаар сарын 20-ноос амарч, 2026.01.19-нд хичээллэнэ. Хичээлийн сүүлчийн долоо хоногт цахимаар хичээллэнэ.