УИХ-ын чуулганы өнөөдрийн /2025.12.12/ хуралдааны ирц 75.4 хувьтай байна. Өнөөдрийн хуралд МАН-аас 53, АН-аас 3, ХҮН намаас 8, Үндэсний эвслээс хоёр, Иргэний зориг ногоон намаас хоёр гишүүн тус, тус иржээ.
Ирээгүй гишүүдээс Х.Булгантуяа, Д.Батлут, Л.Гантөмөр нарын есөн гишүүн эмнэлгийн чөлөөтэй байгаа бол таван гишүүн гадаад томилолт, хоёр гишүүн орон нутагт томилолттой ажиллаж байна. Харин Д.Амарбаясгалан, М.Нарантуяа-Нара нарын есөн гишүүн чөлөөтэй, Л.Оюун-Эрдэнэ нарын зургаан гишүүн эзгүй байна.

