Засгийн газрын ээлжит хуралдаанаар /2025.12.09/ Гаалийн ерөнхий газрын дарга, Бригадын Генерал Р.Отгонжаргалын хүсэлтийг нь үндэслэн үүрэгт ажлаас нь чөлөөлсөн.
Тэгвэл өнөөдөр /2025.12.12/ Гаалийн ерөнхий газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ГЕГ-ын дэд дарга Г.Энхтайванг томилжээ.
Гаалийн ерөнхий газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон Г.Энхтайван нь 2001 онд Гаалийн байгууллагын анхан шатны нэгжид шалгагчийн албан тушаалаас ажлын гараагаа эхлүүлж, Гаалийн улсын байцаагч, ахлах байцаагч, салбарын эрхлэгч, гаалийн газрын даргаас шат ахин дэвшиж, удирдах төв байгууллагын хэлтэс, газрын байцаагч, ахлах байцаагч, дарга, мөн ГЕГ-ын дэд даргын албан тушаалуудыг хашиж энэ салбарт тасралтгүй хорь гаруй жил ажилласан нэгэн аж.