Цахим спортын “Counter Strike 2” тоглоомын “StarLadder Budapest Major-2025” тэмцээн Унгарын Будапешт хотод болж байна.
Тэмцээний шөвгийн наймын тоглолтууд өнгөрсөн шөнө эхэлж, “The MongolZ” баг Францын “Team Vitality” багт хожигдон тэмцээнээ дуусгалаа. “The MongolZ” баг энэ жилийн сүүлийн тэмцээнийг гуравдугаар тойргоос эхлүүлж, шилдэг найман багийн нэгээр шалгарсан. Улмаар хасагдах шатны тоглолтод ялагдан 5-8 дугаар байр эзэлж, 45 мянган ам.долларын мөнгөн шагнал хүртсэн. Тэмцээний хагас шигшээд "Spirit" болон "Vitality" багууд шалгарсан юм. Өнөө шөнө үлдсэн хоёр тоглолт болж, шилдэг дөрвөн багийн нэрс бүрэн тодорно.