Улаанбаатар-Эрээн чиглэлийн галт тэрэгний хуваарьт өөрчлөлт оруулжээ

Улаанбаатар-Эрээн чиглэлийн галт тэрэгний хуваарьт өөрчлөлт оруулжээ

Зорчигч урсгал багассантай холбогдуулан 2025 оны арванхоёрдугаар сарын 11-ний өдрөөс 2026 оны нэгдүгээр сарын 05-ны өдрийн хооронд Улаанбаатар-Эрээн чиглэлийн зорчигчийн 22-р галт тэрэгний аяллыг цуцалжээ.

Улмаар, Улаанбаатар-Эрээн чиглэлийн галт тэрэг 7 хоногийн 4 өдөрт 5 удаа аялдаг байсныг дараах байдлаар өөрчилсөн байна.

  • Даваа гарагт 20:22 цагт,
  • Пүрэв гараг 07:18 цагт,
  • Баасан гараг 20:22 цагт тус тус аялна. 

Харин Пүрэв, Ням гарагийн 20:22 цагаас хөдлөх 22-р галт тэрэг дээрх хугацаанд аялахгүй болсныг мэдэгдлээ.