Тэгш, сондгой хязгаарлалт хийх эсэх талаар иргэдийн саналыг авч эхэлжээ

Тэгш, сондгой хязгаарлалт хийх эсэх талаар иргэдийн саналыг авч эхэлжээ

НЗДТГ-аас Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулах чиглэлээр автомашины улсын дугаарын тэгш, сондгой хязгаарлалт хийх эсэх талаар иргэдийн саналыг цахимаар авч эхэлсэн байна. 

Шинэ жил, цагаан сар, хичээлийн шинэ жил зэрэг баяртай зэрэгцэн нийслэлийн авто замын түгжрэл нэмэгдэж, тэг зогсолт хийх хэмжээнд хүрдэг. Улмаар нийслэлээс авдаг ганц арга хэмжээ бол тэгш, сондгой дугаарын хязгаарлалт байсаар ирсэн. Тэгвэл энэ удаа ч энэ арга хэмжээгээ авч магадгүй байна. Санал асуулга 2025.12.11-ний 22:00 цагаас эхэлж, 2025.11.14ний 18:00 цаг хүртэл үргэлжлэх юм. Одоогийн байдлаар нийт 863 хүн санал асуулгад оролцож 67 хувь нь дэмжээгүй, 33 хувь нь дэмжсэн байна. Санал асуулга өгөх бол ЭНД дарж өгнө үү.