Өнгөрсөн шөнө орон нутгийн замд автобус болон суудлын автомашин мөргөлдсөн зам тээврийн осол бүртгэгдсэн байна.
Тодруулбал, Өмнөговь аймгийн замд тус осол гарсан бөгөөд ослын улмаас нэг иргэн нас барсан харамсалтай хэрэг гарчээ. Тус осолд мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.