Булган аймгийн Засаг даргыг чөлөөлөх шаардлага хүргүүлжээ

Булган аймгийн Засаг даргыг чөлөөлөх шаардлага хүргүүлжээ

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл Ерөнхий сайд Г.Занданшатарт албан шаардлага хүргүүлжээ. Уг шаардлагадаа Булган аймгийн Засаг дарга  Д.Пүрэв-Очирыг албан тушаалаас нь чөлөөлж, хуулийн хэрэгжилтийг хангах ёстой гэж үзсэн байна.

Тодруулбал, Д.Пүрэв-Очирыг 2024 оны 11-р сарын 13-ны өдөр Булган аймгийн Засаг даргаар томилсон нь “төрийн албанд гурваас доошгүй жил ажилласан байх ёстой” гэсэн хуулийн шаардлагад нийцээгүй гэж үзжээ. Ташрамд дурдахад, Д.Пүрэв-Очирыг хангалтгүй ажилласан гэж Булган аймгийн ИТХ дүгнэсэн гэдэг мэдээлэл олон нийтэд түгээд буй.