"The MongolZ" баг мажорын плэй-офф шатанд өнөө шөнө "Team Vitality" багтай тоглоно

"The MongolZ" баг мажорын плэй-офф шатанд өнөө шөнө "Team Vitality" багтай тоглоно

Цахим спортын "Counter Strike 2" тоглоомын энэ оны хоёр дахь Дэлхийн Аварга шалгаруулах тэмцээний шөвгийн найман багийн тоглолт өнөө шөнө Унгарын Будапешт хотноо эхэлнэ.

StarLadder Budapest Major-2025 тэмцээний Playoffs шатанд Бразилын "FURIA", ОХУ-ын "Team Spirit", Францын "Team Vitality", Германы "MOUZ", манай улсын "The MongolZ", Саудын Арабын "Team Falcons", Украины "Natus Vincere", Европын "FaZe Clan" гэсэн найман баг шалгараад байгаа юм. Тэгвэл манай улсын "The MongolZ" багийн хувьд өнөө шөнийн 03:00 цагт Францын "Team Vitality" багтай "Во3" журмаар тоглох бөгөөд хожсон баг нь шөвгийн дөрөвт шалгаран үлдэнэ.