УИХ-ын чуулганы хуралдаанаар Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хоорондын худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Энэ үеэр АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл, "Евразийн хэлэлцээр дээр анхаарах, тодруулах ёстой хэдэн зүйл байна. Одоогийн байдлыг харахад ОХУ болон манай улс хоорондын экспорт, импортын харьцаа 1/25 байгаа байх. Манайхаас гарч байгаа зүйл нь жонш зэрэг 100 сая долларын зүйл л байдаг. Энэ хэлэлцээрийн дараа дээрх харьцаа, гадаад худалдааны дүнг яаж төсөөлж байгаа вэ. Энэ хэлэлцээр цаг хугацааны хувьд оновчтой гэж бодож байгаа юу. Манайхан бэлэн байгаа юу. Манай улс та бүхний хэлээд байгаа экспортод бэлэн байгаа гэдэгт та итгэлтэй байгаа юу. Ж.Энхбаяр сайд таныг ХХААХҮ-ийн сайдаар ажиллаж байхдаа энэ хэлэлцээрийг дэмжихгүй байгаа гэж ойлгож байсан. Өөр салбарт очихоор зөв болчихдог дээрээ тайлбар хэлээч. Өнөөдрийн байдлаар дотоодын нийт аж ахуйн нэгжүүдийн экспортын чадавх нь байна уу. Бараг 70 хувь нь татварын өрөнд ороод, үйл ажиллагаа нь тасалдчихсан байгаа. Энэ хэлэлцээр өөрөө нэлээд өндөр төлбөртэй хичээл, сургалт болоод өнгөрөх юм биш биз дээ гэж санаа зовж байна. Миний хувьд бол эдийн засгийг аль болох либералчлах нь зөв гэж боддог ч одоо цаг хугацааны хувьд хэр оновчтой вэ гэдэг дээр харилут өгөөч” гэлээ.
Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр, “Хэлэлцээрийн явцад ХХААХҮ-ийн салбар 23 төрлийн бараан дээр маргаан үүсгэсэн. Тэгвэл их хурлаар батлагдсан “Хүнсий хувьсгал”, “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд бодлогоор дэмжиж байгаа салбаруудын гааль тарифын асуудал туссан. Үүний үр дүн гарч, найман бараан дээр асуудал саналыг зөвшөөрүүлсэн. 11 бараан дээр буулт хийлгэсэн. Дөрвөн төрлийн барааг чадаагүй. Тодруулбал, иогурт, амтат жигнэмэг, өрмөнцөр, эрдэст ус гэсэн дөрвөн төрлийн бараан дээр тарифын хамгаалалт авч чадаагүй ч гол бараанууд дээрээ хамгаалалт хийж чадсан. Яг одоо цаг хугацаа нь ирсэн гэж бодож байна. Өнгөрсөн хугацаанд хийсэн бодлогын дэмжлэгээр зах зээл нь одоо 3.5 сая хүн амдаа ханаж эхэлж байна. Манай ААН-үүдэд шинэ зах зээл хэрэгтэй. Түүнийг нь нээж байна" гэв.
LIVE: