Шинэ жилийн баярыг угтан уламжлал ёсоор Төв талбайн сүлд модны гэрлийг асаах нээлтийн арга хэмжээ өчигдөр /2025.12.11/ боллоо.
Төв талбайд зассан сүлд мод нь 22 метр өндөртэй, 12 диаметр өргөнтэй, 800 орчим шилмүүстэй. Сүлд модыг 2000 цэгэн гэрэл, биет тоглоомоор чимэглэсэн тухай албанийнхан мэдээлсэн. Мөн тус сүлд модыг 2017 оноос ашиглаж буй. Харин сүлд модыг угсрах зэрэг тохижилт, урсгал зардал нь нийт 76 сая төгрөг байна.