Ерөнхийлөгчийн Байгаль орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөхөөр Д.Ихбаярыг томилохоор болжээ

Ерөнхийлөгчийн Байгаль орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөхөөр Д.Ихбаярыг томилохоор болжээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Байгаль орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөхөөр НИТХ-ын төлөөлөгч Д.Ихбаярыг томилохоор болжээ.

Мөн түүнийг томилох тушаал одоогоор албажаагүй байгаа аж. Тэрбээр Нийслэлийн Засаг даргын ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлыг бууруулах асуудал хариуцсан орлогч, ИТХ-ын төлөөлөгч, НИТХ дахь МАН бүлгийн даргаар ажиллаж байв. Дашрамд дурдахад, Ерөнхийлөгчийн Байгаль орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөхөөр Ням-Осорын Батхүү ажилладаг байсан билээ.