Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар НҮБ-ын Суурин зохицуулагч Яап Ван Хиердэнийг 2025 оны арванхоёрдугаар сарын 10-ны өдөр хүлээн авч уулзжээ.
Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол Улсын Засгийн газар Авлигын эсрэг НҮБ-ын конвенцын хэрэгжилтийн хүрээнд “Сонгуульд нэр дэвшигчид, улс төрийн намууд болон сонгуулийн кампанит ажлуудын санхүүжилтийн ил тод байдлыг нэмэгдүүлэх тухай” тогтоолын төслийг санаачлан ажиллаж буйгаа илэрхийлэв. Мөн мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх НҮБ-ын албаны салбарыг Монгол улсад байгуулахаар ажиллаж буйг мэдээлэв. НҮБ-ын Суурин зохицуулагч Яап Ван Хиердэн Монгол Улсын нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх, дээр дурдсан 17 дугаар бага хурлыг амжилттай зохион байгуулахад бүх талын тус дэмжлэг үзүүлэхэд бэлэн гэв. Цаашлаад нийгмийн тэгш бус байдлыг бууруулах, ажлын байр бий болгох, эрчим хүчний болон цахим шилжилтийн чиглэлээр дэмжиж ажиллахад ач холбогдол өгч ажиллахаа илэрхийлжээ.