П.Цагаан: Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийг нэг түвшин ахиулах төсөл бол Оюутолгой, Тавантолгойн төсөл байсан

П.Цагаан: Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийг нэг түвшин ахиулах төсөл бол Оюутолгой, Тавантолгойн төсөл байсан

Монгол Улсын Их Хурлын хянан шалгах түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах "Оюутолгой"-н нээлттэй сонсгол хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр /2025.12.10/ “Оюутолгой”-н ТУЗ-ийн анхны гишүүдийн нэг П.Цагааныг гэрчээр дуудан тус сонголд оролцуулж буй. Иймд түүний байр суурийг тодрууллаа.

Тэрээр “Миний хувьд анхны гурван Монгол ТУЗ-ийн гишүүний нэг. Бидний хамгийн гол үүрэг бол Оюутолгойн төсөл, бүтээн байгуулалт, үйлдвэрлэлийг эхлүүлэх, үйлдвэрийг барих байсан. Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийг нэг түвшин ахиулах төсөл бол Оюутолгой, Тавантолгойн төсөл гэж үзэж байлаа. Тэр ажлаа амжилттай хэрэгжүүлсэн. Өмнөговь аймгийн Ханбогд сум гэхэд хүн ам багатай тал нутаг. Тэнд ажиллах хүнд байсан. Оюутолгой бол ил болон далд уурхайтай. Ил уурхай 20 хувь, далд уурхай 80 хувийн нөөцтэй гэж үздэг. Далд уурхай гэхэд 1300 метрийн гүнд бүтээн байгуулалт нь эхэлж байлаа. Энэ бүхэн бол Монголд байгаагүй шинэ технологи байсан. Тийм технологитой компани тухайн үед дэлхийд цөөхөн байлаа. Тэдний нэг нь Рио Тинто байсан юм. Бид суралцахаас гадна бүтээн байгуулалтын орчныг бий болгох хэрэгтэй байсан. Тухайн үед БНХАУ-аас 10 мянган ажилтнаа авчраад бүтээн байгуулалт эхэлж байлаа. Энэ мэт олон хүндрэл байсан ч бид цаг хугацаанд нь амжилттай дуусгасан. 1911 оны хувьсгалаар Монгол улс тусгаар улс болж байсан. Харин эдийн засгийн хувьд тусгаар улс болгох гол хоёр төсөл нь Оюутолгой болон Тавантолгой төсөл гэж үзсэн. Тийм ч учраас Оюутолгой төслийг цаг хугацаанд нь буюу 12 сарын 29-нд нээх шаардлагатай хэмээн шахаж, шаардаж байсан юм. Улмаар дараа оны 6-р сард ажилдаа орсон байдаг. Энэ үед Үндэсний компаниудаа оролцуулах тал дээр онцгойлон анхаарч байсан. Өнөөдрийн байдлаар 1000 орчим компани тэнд үйл ажиллагаа явуулж байна. Миний хувьд энэ төсөлд гурван жил ажиллаад гарсан. Тухайн үед үр дүнтэй, сайн ажиллаад гарсан гэж боддог. Зээлийн хүүгийн асуудалд бол хүүг бууруулах боломжтой гэж харж байгаа. Тухайн үед хамгийн ашигтай, алдагдалтай байгаагаас үл хамааран АМНАТ авах нь хамгийн амар хувилбар байсан” гэлээ.

ШУУД ҮЗЭХ: