Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан мэдээллээ.
Тэрбээр, “2025 онд Гашуунсухайт-Ганцмод, Сэхээ-Шивээхүрэн, Хангимандал боомтоор нүүрс хэвийн экспортлогдсон. Үүнээс Ганцмод-Гашуунсухайт дээр 41.2 сая тонн нүүрс экспортлогдоод байна. Төмөр замыг холбох асуудлын гэрээ өнгөрсөн зургаадугаар сард хийгдээд ажил нь хэвийн явагдаж байгаа боловч үүнтэй холбооотой Монголын төмөр замаар нүүрс тээвэрлэлтийн ажлыг давхар явуулж байна. Төмөр зам ашиглалтад орсноос хойш анх удаа энэ жил 3.5 сая тонн нүүрснийг төмөр замаар тээвэрлэсэн. Он гараад Монголын төмөр замаар 10 сая тонн нүүрс тээвэрлэхээр төлөвлөөд байна. Өнөөдрийн байдлаар галт тэргээр ирсэн нүүрсийг буулгалтын талбай дээр буулгаж цааш нь машинаар гаргаж байгаа. Мөн хоногт 1400 автомашин нэвтэрч байна. Үүнийг цааш нь нэмэгдүүлэх талаар БНХАУ-тай яриа хэлэлцээр хийхийг үүрэг болгож өгсөн. Иймд хоногт 150 мянган тонн нүүрсийг гаргах ажлыг Эрдэнэс Тавантолгой компанитай нийлж хийхээр төлөвлөсөн. 2027 он гэхэд хил холботын төмөр зам ашиглалтад орсноор шууд уурхайгаас нүүрс ачилт нэмэгдэж, өргөн царигаар хил нэвтэрч, нүүрсний экспортыг 30 сая тоннд хүргэнэ гэж найдаж байна. Ийнхүү автомашины тээвэрлэлт ч дагаж өсөөд 2027 он гэхэд нүүрсний импорт 100 саяд хүргэхээр ажиллаж байгаа" гэлээ.
LIVE: