Улаанбаатар хотын гааль, Замын-Үүдийн гаалийн улсын байцаагч нар нь “гаальчин” гэх тодотголтой мэдүүлэгч нарын хамааралтай 100 гаруй аж ахуйн нэгжид хуурамч бүрдүүлэлтийг тогтмол хийж өгч улсад их хэмжээний хохирол учруулсан 20 орчим хүнд холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлээд байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн.
Тэгвэл Гаалийн Ерөнхий Газрын дарга Р.Отгонжаргал нь өөрийн хүсэлтээрээ үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөхөөр өргөдлөө өгсөн байна.
Тэрбээр дээрх хэргийн талаар манай сайтад "Хууль сахиулах байгууллагаас Гаалийн байгууллагын холбогдох байгууллагуудад мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа. Яг ямар хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа талаар миний хувьд мэдэх боломжгүй. Иймд мөрдөн шалгах ажиллагаа явуулж байхад шаардлагатай баримт, мэдээллийг гаргаж өгөх, шаардлагатай хүмүүсийг дуудаж гэрчийн мэдүүлэг авах ажиллагаа явуулж байна. Хэргийн талаар нарийн асуудлыг сайн мэдэхгүй байна" гэх зүйлийг ярьсан байдаг юм.