ФОТО: Төрийн соёрхолт, дуучин Д.Болд ЭХЭМҮТ-д удаан хугацаанд эмчлүүлж буй 48 хүүхдийн эмчилгээнд хандив өргөжээ

ФОТО: Төрийн соёрхолт, дуучин Д.Болд ЭХЭМҮТ-д удаан хугацаанд эмчлүүлж буй 48 хүүхдийн эмчилгээнд хандив өргөжээ

Төрийн соёрхолт, дуучин Д.Болд ЭХЭМҮТ-д удаан хугацаанд эмчлүүлж буй хүүхдүүдэд сэтгэлийн дэм өргөжээ.

Тэрээр "Өнөөдөр би бодож явсан зүйлээ амжуулахаар Эх нялхсын төв эмнэлэг орлоо. Эмнэлгийн эрхлэгч, тасгийн эмч нараас нь асууж байгаад хамгийн удаан хэвтэн эмчлүүлж байгаа мөн хөдөө орон нутгаас ирээд, хүүхдүүдийнхээ эрүүл мэндийн төлөө багагүй эмчилгээний зардал гарган өвчинтэйгөө тэмцэж, аав, ээж, ах, эгчтэйгээ хамт хэвтэн эмчлүүлж байгаа 48 хүүхдэд өөрийнхөө зүгээс эм, тариа, эмчилгээнд нь жаахан ч гэсэн нэмэр болог гээд сэтгэлийн дэм өргөлөө. Бяцхан хүүхдүүд минь түргэн эдгээд мундаг хүмүүс болоорой. Манай Монгол Улсын эмч нар мундаг шүү" гэжээ.