Олон улсын Хүний эрхийн өдөр тохиож байна

Олон улсын Хүний эрхийн өдөр тохиож байна

Өнөөдөр олон улсын хүний эрхийн өдөр тохиож байна. Уг өдрийг 1948 оны арванхоёрдугаар сарын 10-нд НҮБ ийн ерөнхий ассамблей хүний эрхийн түгээмэл тунхаглалыг баталж, олон улсын хүний эрхийн өдөр болгон зарласан түүхтэй билээ.

Хүний эрхийн түгээмэл тунхаглалд хүн бүр арьс өнгө, үндэс угсаа, хүйс, хэл, шашин шүтлэг, нийгмийн гарал, эд хөрөнгө, язгуур болон бусад байдлыг үл харгалзан адил тэгш эрхтэй байхыг тунхаглан баталгаажуулсан байдаг.  Мөн хүн төрөлхтөн нийтээрээ хүлээн зөвшөөрсөн хүний эрхийн тухай анхны баримт бичиг юм.