Ардчилсан хувьсгалын 35, ардчиллын төлөөх намууд нэгдсэний 25 жилийн ойд зориулан Ардчилсан Намаас “Зориг ардчиллын хүрээлэн"-тэй хамтран намын гишүүд, дэмжигчдийн дунд “QUIZ NIGHT” оюуны шоуг хоёр дахь жилдээ амжилттай зохион байгуулж байна.
Ардчилсан Намын дарга, УИХ дахь Ардчилсан Намын бүлгийн дарга О.Цогтгэрэл “QUIZ NIGHT” оюуны шоунд оролцож буй 20 багийн 160 гаруй залууст амжилт хүсэж, ур ухаан эрдэм мэдлэгээ уралдуулан амжилттай оролцохыг уриалав. Ардчиллын төлөөх оюунлаг иргэдийн цугларах өдөр уриатай “QUIZ NIGHT” оюуны шоу нь Ардчилсан Намын бүтцийн болон түүний дэргэдэх байгууллагуудын үйл ажиллагаа, гишүүд дэмжигчдийн харилцаа хамтын ажиллагааг идэвхжүүлэх зорилготой аж.