Төв талбайн сүлд модны гэрлийг маргааш 19:00 цагт асаана

Төв талбайн сүлд модны гэрлийг маргааш 19:00 цагт асаана

Шинэ жилийн баярыг угтан төв талбайн сүлд модыг засаж дууслаа. Уг сүлд мод нь 22 метр өндөртэй, 12 диаметр өргөнтэй, 800 орчим шилмүүстэй юм.

Сүлд модыг 2000 цэгэн гэрэл, биет тоглоомоор чимэглэсэн байна. Мөн уг модыг 2017 оноос хойш ашиглаж буй аж Төв талбайн сүлд модны гэрлийг маргааш буюу энэ сарын 10-ны 19:00 цагт асаах юм байна.