УИХ-ын гишүүн Ц.Баатархүү утааны асуудалтай холбоотой асуулгыг Эрчим хүчний сайдад тавьсан. Энэ асуулгын хариуг өнөөдөр Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцэж буй. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Баатархүүгээс зарим асуудлыг тодрууллаа.
Тэрбээр, "Таван толгойн нүүрс үйлдвэрлэл ямар нэгэн технологийн алдаа гарсан учраас зогсож байгаа. Энэ түлш үр дүнд хүрээгүй. 1.5 тэрбум төгрөгийн өртэй, 1.4 тэрбум төгрөгийн татааст зарцуулж, 500 орчим тэрбум төгрөгийн тэрбум хөрөнгө оруулалт хийсэн. Энэ мөнгийг айлуудыг инженерийн шугамд ойртуулсан бол илүү үр дүнд хүрэх байсан. Янданг буулгаж л агаарын бохирдлыг шийдэх юм байна. 226 тэрбум төгрөгөөр энэ жил хагас коксжсон нүүрсийг авсан. Манайх нүүрсний, эрчим хүчний нөөцтэй хэрнээ дандаа гаднаас худалдаж авах бодлого баримтлаад байна. Ирэх жилээс газ буюу хийг ОХУ-аас авах гэж байна. Эдийн загсийн хувьд буруу шийдвэр гаргаад байгаа учраас энэ асуулгыг тавьсан" гэлээ.
ШУУД ҮЗЭХ: