Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний өдөр, шинэ жилийн баярын өдрүүдэд хилийн боомтуудын ажиллах цагийн хуваарийг Хил хамгаалах байгууллагаас мэдээллээ.
Монгол, Оросын Арцсуурь, Боршоо, Тэс авто замын боомтууд 2025.12.29-2026.01.08-ны өдрүүдэд амарна. Монгол, Хятадын Замын-Үүд, Булган, Бургастай, Шивээхүрэн, Гашуунсухайт, Ханги, Бичигт, Баянхошуу, Хавирга авто замын боомтууд 2025.12.29 болон 2025.01.01-ний өдөр амарна.
