БЗД-ийн ИТХ-ын ажлын албаныхан "Хөөрхөн хөл" аянд нэгдэж, нярайд шаардлагатай 20 багцыг бэлгэлжээ

БЗД-ийн ИТХ-ын ажлын албаныхан "Хөөрхөн хөл" аянд нэгдэж, нярайд шаардлагатай 20 багцыг бэлгэлжээ

Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх Эмэгтэйчүүдийн зөвлөлөөс санаачлан "Амгалан" амаржих газарт "Хөөрхөн хөл" буланг байгуулж, нярай хүүхдүүдэд шаардлагатай зүйлсийг цуглуулах аяныг эхлүүлсэн.

Энэхүү аянд Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албаныхан "Хөөрхөн хөл" аянд нэгдлээ. Нийт албан хаагч нарын хандиваар нярайд шаардлагатай зүйлсийг багтаасан 20 багцыг тус буланд байрлууллаа. Эндээс нярайн эд зүйлс хэрэгцээ шаардлагатай хэн ч байсан авч хэрэглэж болох бөгөөд иргэдийг тус аянд нэгдэхийг уриалсан байна.