Орчин үеийн дижитал технологи ба хиймэл оюуныг төрийн албанд үр ашигтай ашиглах нь сургалт зохион байгуулж байна

Орчин үеийн дижитал технологи ба хиймэл оюуныг төрийн албанд үр ашигтай ашиглах нь сургалт зохион байгуулж байна

Япон улсын ЖАЙКА олон улсын байгууллага, болон Удирдлагын академи хамтран хиймэл оюуны технологийг төрийн байгууллагад аюулгүй, ёс зүйтэй, хуулийн хүрээнд нэвтрүүлэх сэтгэлгээ, ур чадварыг төлөвшүүлэх зорилготой сургалтыг Дундговь аймагт зохион байгуулж байна.

Уг сургалт нь орчин үеийн технологийн хөгжил, дижитал засаглалын бодлого, өгөгдөлд суурилсан хандлага, кибер аюулгүй байдал, цахим ёс зүй зэрэг төрийн үйл ажиллагааны гол чиглэлүүдийг хамарсан бөгөөд төрийн албан хаагчдад технологийн шийдлийг ашиглан бүтээмжийг нэмэгдүүлэх, иргэдтэй харилцах үйл явцыг сайжруулах, төрийн нэгдсэн мэдээллийн системүүдэд ажиллах чадвар олгох боломж бүрдэх юм. Энэхүү сургалтын хүрээнд Засаг даргын зөвлөх П.Бүрэнжаргал, ТЗУХ-ийн дарга Н.Эрдэнэ-Очир болон Дундговь аймгийн Цахим шилжилт, үйлчилгээний хэлтэсийн дарга С.Доржсүрэн нар ЖАЙКА-ийн ахлах зөвлөх Идэ Хироюкитэй уулзалт хийж, цахим, кибер аюулгүй байдалтай холбоотойгоор туршлагын талаар санал солилцлоо.