Ж.Баярмаа: Харбины гэрээг шалгах түр хороог байгуулагдсанаар хамгийн эхэнд тус гэрээг ил болгоно

Ж.Баярмаа: Харбины гэрээг шалгах түр хороог байгуулагдсанаар хамгийн эхэнд тус гэрээг ил болгоно

УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, Д.Ганбат гишүүний санаачилсан Харбины гэрээг шалгах түр хороо байгуулахыг Эдийн Засгийн Байнгын хороогоор 64.7 хувийн саналаар дэмжсэн байна. Энэ талаар УИХ-ын гишүүн Ж.Баярмаа мэдээлэл өглөө.

ТэрээрХарбины гэрээг шалгах түр хороог байгуулснаар хамгийн эхэнд тус гэрээг ил болгоно. Хурлын тэмдэглэл, тайлан, гэрээг дахин шалгана. Гэхдээ УИХ-ын гишүүд бус мэргэжлийн шинжээчдийг томилно. Улмаар тус гэрээ Монгол Улсын эрх ашигт нийцсэн эсэхийг судална. 2024 оны 2 сард “Эрдэнэс Таван толгой” компанийн БЭТ Ганбатаас тухайн үеийн ЗГХЭГ-т Харбины гэрээтэй холбоотой хэлэлцээний тайланг ирүүлсэн байдаг. Тэр хэлэлцээний тайланг БНХАУ-ын талд биржийн үнээр худалдаалахыг зөвшөөрсөн байгаа юм. Мөн БНХАУ-ын тал 5 хувийн хөнгөлөлт үзүүлэхийг хүссэн байдаг. Гэтэл жилийн дараа энэ гэрээ тогтвортой үнэтэй болсныг судлаагүй байгаа юм. Тэгэхээр эдгээр асуудлыг судалж, тогтооно” гэлээ.

ШУУД ҮЗЭХ: