МУИС-ийн Күнзийн институтээс зохион байгуулсан 8 дахь удаагийн Уран илтгэлийн тэмцээн амжилттайгаар зохион байгуулагдлаа.
Тус тэмцээнд Монгол-Хятадын "Найрамдал" сургуулиас гурван итгэл оролцож 11а ангийн сурагч О.Ундрах гуравдугаар байр, Б.Нандин-Од, У.Нинжин, О.Жинчин нарын илтгэл "Тусгай байр"-ын шагналыг тус тус хүртсэн байна. Мөн тус өдөр 11 дэх удаагийн Уран бичлэгийн тэмцээний шагналуудыг гардуулжээ. Уран бичлэгийн тэмцээнээс тус сургуулийн 10б ангийн сурагч Shen Жавхлан хоёрдугаар байр, 11а ангийн сурагч Б.Нандин-Од, Б.Хүслэн нар гуравдугаар байр эзэлж, удирдсан багш Duan Shu Ling "Шилдэг удирдагч багш"-аар шалгарсан бол Монгол-Хятадын "Найрамдал" сургууль "Шилдэг зохион байгуулагч сургууль"-иар шалгарчээ.