Энэ оны 11 сарын байдлаар Онцгой байдлын алба хаагчид 4.359 хүний амь насыг авран хамгаалжээ

Энэ оны 11 сарын байдлаар Онцгой байдлын алба хаагчид 4.359 хүний амь насыг авран хамгаалжээ

Улсын хэмжээнд он гарсаар арван нэгдүгээр сарын байдлаар 4.974 удаагийн гамшиг, аюулт үзэгдэл, ослын дуудлага, мэдээлэл ОБЕГ-т бүртгэгджээ.

Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, 4359 хүний амь нас, 429.2 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалсан байна. Тохиолдсон гамшиг, аюулт үзэгдэл, ослын 4110 нь гал түймэр, 650 нь бусад /усны осол, зам тээврийн осол, төөрсөн, сураггүй болсон, өндрөөс унах/, 113 нь ус цаг уурын гаралтай аюулт үзэгдэл, 38 нь биологийн гаралтай аюулт үзэгдэл, 63 нь геологийн гаралтай аюулт үзэгдэл байна.