Мал, тэжээвэр амьтдын тооллого улсын хэмжээнд энэ сарын 17 хүртэл үргэлжилнэ

Мал, тэжээвэр амьтдын тооллого улсын хэмжээнд энэ сарын 17 хүртэл үргэлжилнэ

Монгол орон даяар мал тооллогыг жил бүрийн 12 дугаар сард зохион байгуулдаг. Энэ жилийн тооллого 12 дугаар сарын 7-ноос 17-ны өдрүүдэд буюу 10 хоног үргэлжилнэ. Тус тооллого нь тэжээвэр амьтдын өсөлт бууралт, сүргийн бүтцэд гарч буй өөрчлөлт, мал аж ахуйн салбарын үйлдвэрлэлийн бодит хэмжээг тооцож тодорхойлох, зорилготой. 

Өнгөрсөн жил манай улс 66.2 сая толгой мал тоолуулж байсан.  Тэгснээр хавар нь 18 сая орчим төл хүлээн авснаар мал сүргийн тоо 80 сая давсан юм. Харин жил бүрийн өвөл хүнсний зориулалтаар 10 сая гаруй мал бэлтгэдэг. Эдгээр тооцож, оны эцэст тооллогоо эцэслэдэг.  Мал тооллогын үеэр малчдыг гэртээ байж, мал тооллогын ажилд идэвхитэй оролцохыг холбогдох байгууллагууд анхааруулж байна.