Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр хуралдаж, бүх нийтээр амралтын өдөр бямба, ням гарагт таарвал ажлын өдөр нөхөж амардаг болох тухай хуулийн төслийг хэлэлцэнэ.
Мөн хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөжээ.
·Монгол Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад ороогүй хууль, тогтоолын төслүүдийг чуулганаар хэлэлцүүлэх эсэх асуудал
·Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн У.Отгонбаяр нарын 8 гишүүн 2025.07.09-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
·Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Б.Уянга нарын 2 гишүүн 2025.06.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
·“Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл
·Байнгын хорооны тогтоолын төсөл /Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай/
·Байнгын хорооны тогтоолын төсөл /Ажлын хэсэг байгуулах тухай/