Японы Аомори мужийн зүүн эрэг орчмоор 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 23:15 цаг орчимд 7.6 баллын газар хөдөлсөн байна.
Энэхүү газар хөдлөлтийн улмаас Аомори, Иватэ мужийн Номхон далайн эрэг орчмоор ойролцоогоор 3м өндөртэй цүнами болно хэмээн Цаг уурын албанаас анхааруулж, тухайн бүс нутгийн иргэдийг аюулгүйн мэдээлэл өгтөл аюулгүй газарт нүүн шилжихийг анхааруулсан байна.
Улмаар Японы Засгийн газраас өчигдөр 23:16 цагт тусгай ажлын хэсэг байгуулж, гамшгийн талаар мэдээлэл цуглуулж эхэлсэн байна. Тиймээс газар хөдлөлт болсон бүс нутагт оршин сууж буй Монгол иргэдийг анхаарал болгоомжтой байж, аюулгүй газарт шилжихийг Токио дахь Монгол Улсын Элчин сайдын яамнаас анхаарууллаа.