“Алтан цом”-ын барилдаан энэ долоо хоногт болно

“Алтан цом”-ын барилдаан энэ долоо хоногт болно

Монголын үндэсний бөхийн холбооноос энэ сарыг “Үндэсний бөх ба спортын шинжлэх ухаан” сургалтаар эхлүүлсэн.

Энэ долоо хоногт Бөхийн холбооны Алтан цомын гурав, дөрөвдүгээр тойргийн барилдаан болох хуваарь гарчээ. Мөн энэ оны хамгийн сүүлийн барилдаан буюу онцлох барилдаан арванхоёрдугаар сарын 29-ний өдөр болно. Тодруулбал, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114 жилийн ойд зориулсан Ерөнхийлөгчийн цомын төлөөх чансаа өндөр 128 бөхийн барилдаан арванхоёрдугаар сарын 29-ний өдөр болж энэ оны барилдаан өндөрлөнө.

Энэ сарын барилдааны хуваарь:

  • 12.13 - Сумын цолтон болон залуу бөхчүүдийн ээлжит барилдаан,
  • 12.14 - Монголын Үндэсний Бөхийн Холбооны Алтан цомын барилдаан /гуравдугаар тойргийн сүүлийн хагас/,
  • 12.20 - Монголын Үндэсний Бөхийн Холбооны Алтан цомын барилдаан /дөрөвдүгээр тойрог/,
  • 12.21 - Монголын Үндэсний Бөхийн Холбооны Алтан цомын барилдаан /дөрөвдүгээр тойрог/
  • 12.27 - Аймаг, цэрэг, сумын цолтой болон залуу бөхчүүдийн ээлжит барилдаан,
  • 12.29 - Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114 жилийн ойд зориулсан Ерөнхийлөгчийн цомын төлөөх чансаа өндөр 128 бөхийн барилдаан