МИАТ-ийн гүйцэтгэх захирлаар Т.Тэлмэнг томилжээ

МИАТ-ийн гүйцэтгэх захирлаар Т.Тэлмэнг томилжээ

МИАТ төрийн өмчит хувьцаат компанийн Төлөөлөн удирдах зөвлөл өнгөрсөн баасан гарагт хуралдаж, Т.Тэлмэнг Гүйцэтгэх захирлаар томилжээ.

Т.Тэлмэн нь Монголбанкны хяналтын зөвлөлийн гишүүнээр ажиллаж байсан бөгөөд УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр “МАК” ХХК-д Хөрөнгө оруулалт, эдийн засгийн газрын захирлаар ажиллаж байсан нэгэн аж.

Ажлын туршлага:

  • 2025 оноос Монголбанкны Хяналтын зөвлөлийн гишүүн
  • 2019 оноос “Амар Даатгал” ХХК-ийн Бизнес эрхэлсэн дэд захирал
  • 2018-2021 - Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь Суурин төлөөлөгчийн газар төслийн зөвлөх
  • 2016-2017 - Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын зөвлөх
  • 2016-2020 - Санхүү эдийн засгийн их сургууль, Санхүүгийн удирдлагын тэнхимийн мэргэжлийн зөвлөлийн гишүүн
  • 2014-2016 - “Микрокредит” ББСБ-ын Гүйцэтгэх захирал
  • 2013-2014 - “Монголын Алт” корпораци, Хөрөнгө оруулалт, эдийн засгийн газрын захирал
  • 2010-2013 - “Монгол Даатгал” ХХК, Даатгал эрхэлсэн дэд захирал