Увс аймгийн Ардчилсан Намын дарга, Ардчилсан Намын ҮБХ-ны гишүүн, Увс аймгийн Засаг дарга асан Д.Цэндсүрэн аймгуудаас төсвийг нь дээрэмдэж байгаа УИХ, Засгийн газрыг шүүхэд өгнө хэмээн мэдэгдэл гаргажээ.
Тэрбээр “УИХ, Засгийн газрыг шүүхэд өгнө. Аймаг, сумдын газар зохион байгуулалтын төлөвлөгөөг заавал Засгийн газрын тогтоолоор батлуулна гэж багадаа сумаас 200 сая төгрөг, аймгаас 500.000-1 тэрбум төгрөгийг хүрч ядаж буй төсвөөс нь хясан боогдуулах замаар булаан авч байна. Сумдын ОНХС-ийн 200-300 сая төгрөгийн 200 саяыг нь газар зохион байгуулалтын төлөвлөгөө баталсан нэрийдлээр Ерөнхий сайдын харьяа агентлаг булааж авдаг ийм балай дээрэм тонуулын шинжтэй хууль, дүрэм гэж юу байсан юм бэ. Тэр төлөвлөгөөг нь мөнгөө дээрэмдүүлж батлуулахгүй бол суманд ч 0.07 га газар олдохгүй. Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгаагүй газар олгосон сум аймгийн Засаг дарга шоронд орно. Ийм балай юм гэж юу байсан юм. Дээгүүр нь нүүрс, төмөр зам, концесс, тендэр, Хөгжлийн банк гээд юу байгааг нь хуу хулгайлна. Доогуур зураг, төлөвлөгөө гэж төсвийн дээрэмдэнэ. Миний эх орон хулгай, дээрэм тонуулын эх орон болжээ” гэжээ.