Өнөөдөр шөнө 03 цагаас “The Mongolz” баг playoff-ын төлөө тоглоно

Өнөөдөр шөнө 03 цагаас “The Mongolz” баг playoff-ын төлөө тоглоно

Цахим спортын "Counter Strike 2" тоглоомын энэ оны хоёр дахь Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ) Унгарын Будапешт хотноо гуравдугаар шатны тоглолтуудаар үргэлжилж байна.

"StarLadder Budapest Major-2025" тэмцээний гуравдугаар шатанд 16 баг таван тойргийн турш Швейцар форматаар тоглох бөгөөд гурван удаа хожсон найман баг энэ удаагийн дэлхийн аваргын шөвгийн наймд шалгарах байсан. "The MongolZ" багийн хувьд эхний тойрогт Бразилын "Imperial Esports" багтай "Во1" (нэг "map"-аар ялагчийг тодруулах) журмаар өчигдөр орой тоглож, нэмэлт үед 14:16 тооны харьцаатай ялагдсан. Үргэлжлүүлэн “The Mongolz” баг “Faze” багийг буулган авснаар “Starlstarladder Budapest Major 2025” тэмцээнд хоёр хожил, нэг хожигдолтой боллоо. Өнөөдөр “The Mongolz” баг playoff-ын төлөө тоглоно.