Холимог тулаанч Б.Энх-Оргил аваргын бүсийн төлөө өнөөдөр тулалдана

Холимог тулаанч Б.Энх-Оргил аваргын бүсийн төлөө өнөөдөр тулалдана

Холимог тулаанч Б.Энх-Оргил ээлжит тулаанаа  өнөөдөр /2025.12.06/ хийнэ. Тэрбээр Бразилын Фабрико Андрадетэй Тайландын Бангкок хотноо өрсөлдөх гэж байна.

Bantamweigh буюу 65.8 кг-ын жин аваргын бүсийг 2023 оноос хойш эзэмшин буй Бразилын "Wonder Boy" хочит Ф.Андрадегийн эсрэг чансааны дөрөвдүгээрт жагсаж буй Монголын тамирчин Б.Энх-Оргил өрсөлдөнө. Тэдний тулааныг "One Fight Night 38"-ын "оргил тулаан"-аар нэрлэж байна. Хэрэв тэрээр өрсөлдөгчөө ялбал "One Championship" холбооны аваргын бүс эзэмшсэн Монголын хоёр дахь тулаанч болох юм.