УИХ-ын гишүүн Ж.Золжаргал ХҮН намын гишүүнчлэлээс татгалзаж буйгаа наймдугаар сард мэдэгджээ

УИХ-ын гишүүн Ж.Золжаргал ХҮН намын гишүүнчлэлээс татгалзаж буйгаа наймдугаар сард мэдэгджээ

"УИХ-ын гишүүн Ж.Золжаргал ХҮН намын гишүүнчлэлээс татгалзсан. Бие даагч гишүүний хувиар ажиллана" гэдгээ энэ долоо хоногт мэдэгдсэн.

Харин Ж.Золжаргал гишүүнийг намаас гарна гэсэн мэдэгдлийг ХҮН намын дарга Т.Доржханд анх удаа сонсож байна хэмээн мэдэгдэж, түүний хүслээр шийдэгдэхгүй, манай намын дүрмээр шийдэгдэнэ гэсэн утгатай мэдэгдлийг хийсэн юм. 

Тэгвэл УИХ-ын гишүүн Ж.Золжаргал өнгөрөгч наймдугаар сар /2025.08/-д ХҮН намын гишүүнчлэлээс татгалзаж буйгаа өөрийн facebook хуудастаа мэдэгдсэн байна. Тэрээр, "Алхам бүрт эрсдэл бий ч айдсаар биш ухамсраар удирдуулж алхана. ХҮН намын гишүүнчлэлээс татгалзаж өргөдлөө хүргэж өгсөн. Намайг дэмждэг учраас ХҮН намыг сонгосон, эсрэгээрээ ХҮН намыг дэмждэг учраас намайг дэмжсэн хүмүүсээс аль альнаас нь уучлалт хүсье. Арга барил таарсангүй. Саад тээг болж байхаар мөр мөрөө хөөх нь зүйтэй гэж шийдсэн (тэкст нэмэв) -2025.08.22" гэжээ.