Өвөрмонголд сурдаг монгол хүүхдүүдийг багш нь зодсон хэрэгт Хөххотын консулыг анхаарч ажиллахыг хүсчээ

Өвөрмонголд сурдаг монгол хүүхдүүдийг багш нь зодсон хэрэгт Хөххотын консулыг анхаарч ажиллахыг хүсчээ

Энэ сарын 03-ны өдөр /2025.12.03/ Өвөрмонголын Хөххотын Maple Leaf олон улсын дунд сургуулийн багш С нь тус сургуулийн долдугаар ангийн монгол сурагчдыг зодсон хэрэг гарчээ. 

Тодруулбал, тус сургуулийн багш С нь сурагчдын хоолойг боомилж, өшиглөж, самбар мөргүүлж зоджээ. Энэ талаар нэгэн иргэн өөрийн цахим хуудаснаа мэдээлж, " БНХАУ-ын хуулиар хүүхдийг зодож, шийтгэхийг хориглосон. Тухайн өдөр болсон үйл явдлын бичлэгийг үзмээр байна" гэжээ.

Харин сургуулийн зүгээс хүүхдүүдийг зодсон багшийг халсан гэж мэдэгдсэн атал уг хэргийг одоог хүртэл хуулийн байгууллагаас шалгаж эхлээгүй, хүүхдүүдийг эмнэлэгт үзүүлээгүй байна. Үүнд эцэг, эхчүүд гомдолтой байгаа бөгөөд Хөххотын консулыг анхаарч ажиллахыг хүсчээ.