Төсвийн байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Н.Наранбаатарыг сонголоо

Төсвийн байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Н.Наранбаатарыг сонголоо

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Төсвийн байнгын хорооны даргыг сонголоо. Төсвийн байнгын хорооны хуралдаанд УИХ-ын гишүүн Н.Наранбаатарыг Төсвийн байнгын хорооны даргаар сонгох саналыг МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал танилцуулж, санал хураахад нийт гишүүдийн олонх дэмжсэн. Тиймээс өнөөдрийн нэгдсэн чуулганаар эцэслэн шийдлээ. Төсвийн байнгын хорооны өмнөх дарга УИХ-ын гишүүн Х.Ганхуяг Шадар сайдаар томилогдсон учраас түүний оронд Н.Наранбаатарыг сонгож байгаа юм. Гишүүд асуулт асууж, үг хэлсний дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 62 хувь нь Н.Наранбаатарыг УИХ-ын Төсвийн байнгын хорооны даргаар сонгохыг дэмжлээ.