Баянзүрх дүүрэг "Хөгжлийн зураглал 2030" баримт бичигт тусгасан төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна

Баянзүрх дүүрэг "Хөгжлийн зураглал 2030" баримт бичигт тусгасан төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна

Баянзүрх дүүрэг 2022 оноос Хурлын даргын дэргэд салбар бүрийн эрдэмтдийн бүрэлдэхүүнтэй Бодлогын зөвлөлийг ажиллуулж, "Хөгжлийн зураглал 2030" бодлогын баримт бичгийг боловсруулсан.

Тэгвэл Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ч.Мэндсайханы санаачилгаар 2025 онд энэхүү зөвлөлөө шинэчлэн байгуулж, "Хөгжлийн зураглал 2030" баримт бичигт тусгасан төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа.

Үүний нэг болох Гачууртын Дэндийгийн аманд хэрэгжүүлэх "Монгол ахуй" аялал жуулчлалын кластер төслийг хэрэгжүүлэх ажлын талаар Бодлогын зөвлөлийг хуралдаж, хэлэлцүүлэг өрнүүллээ. Хурлыг Бодлогын зөвлөлийн ахлах, Монгол Улсын зөвлөх архитектор С.Намжилмаа удирдан явууллаа.