Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах "Шинэ Улаангом зах" өнгөрсөн сарын 25-ны өдөр шатсан байдаг.
Улмаар Тухайн захад 280 гаруй худалдаа эрхлэгчид лангуу түрээслэн үйлчилгээ эрхэлдэг байсан бөгөөд урьдчилсан байдлаар цахилгааны масс гарсны улмаас ийн шатсан гэгдээд буй. Тэгвэл тус галд шатсан Улаан захыг дахин барихад төрийн зүгээс дэмжлэг үзүүлэх зорилгоор 2026 оны Увс аймгийн төсөвт 3 тэрбум төгрөг суулгасан байна.