Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвөөс зуух нь битүүмжээ алдаж, угаартах эрсдэл өндөр болсон зорилтот бүлгийн айлуудад шинэ зуух суурилуулж байна.
Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвийн мэргэжилтэн П.Ариунбуян “Айл өрхүүдийн зуух солиулах хүсэлтийн дагуу MNS 5216 стандартын шаардлага хангасан, бүрэн шаталттай нүүдэлчин зуухыг суурилуулж эхэлсэн. Өдөр бүр айлуудад тандалт хийж, стандартын шаардлага хангахгүй зуухыг шинээр сольж байна. Энэхүү зуух нь гурван шатлалтай, утаа шүүгчтэй, түлш түлэхэд 8–10 цаг дулаанаа барьдаг. Жишээлбэл, 8 дугаар хорооны энэхүү айлын хуучин зуухны ширэм нь цоорсон, үнсний ам, галлах хэсэгт гэмтэл гарснаас өөрсдийнх нь хүсэлтээр зуух сольсон” гэв.